“Боловсрол” телевиз, “Номадиа пикчерс” хамтран дэлхийн хамгийн алдартай, амжилттай хайрын төсөл “Married at first sight” реалити шоуг “Надтай гэрлээч” нэрээр бүтээж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо.

“Bomanbridge мediа” компанийн албан ёсны эрхтэйгээр бүтээж буй уг шоуны нээлттэй сонгон шалгаруулалтад 2000 гаруй хүн бүртгүүлснээс сэтгэл зүйч, гэр бүл судлаач, одон орон зурхайч, мэргэжилтнүүдийн сорил, нарийн шинжилгээ, тохируулгаар оролцогчдыг сонгожээ. Тухайн оролцогчдын танихгүй хүнтэйгээ шууд гэрлэхээр зориглож буй алхам, хосын амьдралын явцыг олон нийтэд бодитоор дэлгэн харуулах юм. 

Гэрлэх ёслол дээр анх уулзах хүмүүс хайр, итгэлцэл, хамтын амьдралын сорилтуудаа хэрхэн даван туулахыг 5 сарын 30-наас эхлэн бямба, ням гаргуудад 20:40 цагаас “Боловсрол” телевизээр хүлээн авч үзээрэй