Төрийн есөн хөлт цагаан тугийг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл гэж тайлбарладаг. Төрийн есөн хөлт цагаан туг нь Монгол төрийн тусгаар тогтнол, эв нэгдэл, төрийн сүр хүчийг илэрхийлдэг хамгийн эрхэм бэлгэдлийн нэг бөгөөд Чингис хааны үеэс уламжилсан төрийн сүлд гэж үздэг билээ. Тэгвэл есөн хөлт цагаан тугийг 2,4 тэрбум төгрөгөөр засаж сайжруулж байгаа гэвэл та итгэх үү?
Төрийн есөн хөлт цагаан тугийг энэ их хэмжээний мөнгөөр засварлах зайлшгүй шаардлага үүссэн үү? тендер зарласан уу? зарласан бол ямар байгууллага шалгарч яг юуг нь хэрхэн яаж сайжруулж буй нь оньсого мэт байна.
Төрийн бэлгэдлийг хадгалж хамгаалах нь мэдээж чухал. Гэхдээ ердөө 9 ширхэг тугийг засварлахад ийм хэмжээний төсөв шаардрлагатай байсан уу?. Тендер зарласан уу? Зарласан бол ямар байгууллага шалгарч, яг ямар ажлыг хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа вэ? гэдэг нь оньсого мэт байна. Өнөөдөр иргэд хэдхэн мянган төгрөгийн татвар, торгуулиа ч тайлагнаж байхад төр өөрөө тэрбумын төсвийн зарцуулалтаа ил тод мэдээлэхгүй байгаа нь олон асуултыг хариултгүй хэвээр үлдээж байна. Төрийн нууц, ёс уламжлал гэх ерөнхий тайлбарын ард төсвийн үрэлгэн байдал нуугдаж байгаа юм биш биз гэх хардлага ч төрж байна. Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дарамттай болж буй энэ үед 2.4 тэрбум төгрөгөөр есөн туг засварлах нь үнэхээр нэн тэргүүний асуудал уу төрийн эрхэмүүдээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх