2026 оны тавдугаар сарын 27
Баян-Өлгий аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, аймгийн төв Өлгий сум руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа ч гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, халдварын тархалтыг хумих зорилгоор хяналт, хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр хилээр гарахаар хүлээж, Өлгий сумаас гарч чадахгүй байсан ачаа тээврийн авто машинууд болон зорчигчдыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа хөдөлгөөнийг нээж гаргаж эхэлжээ.
Одоогоор олон улсын ачаа тээврийн авто машинууд болон хилээр гарах зорчигчдын тээврийн хэрэгслийг хилийн боомтын чиглэлд нэвтрүүлж байгаа бөгөөд Өлгий сумаас бусад сумын чиглэл рүү гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна.
Аймгийн хэмжээнд 6 чиглэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлжээ. Мөн 23 хяналтын пост ажиллуулан нөхцөл байдалд хяналт тавьж байна
СЭТГЭГДЭЛ Үлдээх