Цахим мэдээ
Мэдээ

Боливийн Ерөнхийлөгч онц байдал зарлахаар бэлтгэж байна

Боливийн шинэ Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өргөжиж байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Родриго Пас лхагва гарагт онц байдал зарлахад чиглэсэн алхмуудыг хэрэгжүүлж эхэллээ.

Тэрбээр жагсаалыг тараах зорилгоор онц байдал зарласан тохиолдолд гудамж талбайд цэргийн хүчийг оруулах эрхийг эдэлнэ. Гэвч бараг сар орчмын турш зам хааж жагссаны дараа ийм алхам хийх нь нөхцөл байдлыг улам хурцатгана гэж сөрөг хүчний зарим хууль тогтоогч анхааруулж байна.

Энэхүү эмх замбараагүй байдлыг Үйлдвэрчний эвлэлүүдийн удирдагчид болон зүүний үзэл баримтлалтай Ерөнхийлөгч асан Эво Моралесыг дэмжигчид өдөөсөн бөгөөд тэд шинэ консерватив Засгийн газрыг төсвийн хэмнэлтийн бодлогоосоо татгалзаж, өсөн нэмэгдэж буй амьжиргааны өртгийн асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм.

Эсэргүүцлийн жагсаалын улмаас Боливийн нийслэл Ла-Пас болон зэргэлдээх Эль-Альто хотод хүнс, шатахуун, эмийн хомсдол үүсээд байна.

Р.Пас өнгөрсөн 11 дүгээр сард албан тушаалдаа орсноор Э.Моралесын үүсгэн байгуулсан зүүний үзэл баримтлалтай "Социализм руу тэмүүлэх хөдөлгөөн" /MAS/ намын бараг 20 жил үргэлжилсэн засаглал эцэс болсон юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх