Цахим мэдээ
Урлаг, Спорт

U18 насны волейболчид Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцоно

Монгол Улсын волейболын залуучуудын баг Хонконгийг өчигдөр зорилоо. U18 насны эрэгтэй шигшээ баг Зүүн Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм. Энэ хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Хонконгоос гадна Тайвань, Макао, Монголын багууд багтсан. Тэмцээн маргааш эхэлж тавдугаар сарын 31-нд өндөрлөнө. Энэ тэмцээнээс шалгарсан баг цааш өрсөлдөх эрхийг авах юм. Манай улсын үндэсний шигшээ баг маргааш эхний тоглолтоо хийнэ.

U18 насны эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд БНХАУ, БНСУ, Япон, Иран, Пакистан болон зохион байгуулах Бахрейны багууд тоглох эрхээ авчээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх