Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ
Долоон хоног үргэлжлэх тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөх бөгөөд Монголын баг өчигдөр Польшийн Варшав хотыг зорилоо. Манай эрэгтэй, эмэгтэй баг чансааны аравдугаар байрт жагссан бөгөөд хоёулаа “В” хэсэгт багтжээ. Польшийн Варшав хот манай улсаас зургаан цагийн зөрүүтэй учраас тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнө болно. 2026 оны ДАШТ-ийг Премьер Спортс Нэтворк” телевиз шууд дамжуулах аж
СЭТГЭГДЭЛ Үлдээх