Цахим мэдээ
Видео

Туулын хурдны замыг эсэргүүцэгч иргэдийн хэвлэлийн бага хурал

Шууд: Туулын хурдны замыг эсэргүүцэгч иргэдийн хэвлэлийн бага хурал 2026.0 5.14-нд 12:00 цагт

Туулын хурдны замыг эсэргүүцэгч иргэдийн төлөөлөл Зөвлөх экологич, Нутаг дэвсгэр дээр оршин суугч энгийн иргэн, Энэхүү үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа Наташа зэрэг гурван төлөөлөл ирж мэдээлэл өглөө

Мэргэжлийн зүгээс “Экологийн зөвлөх”:

 -Бид үйл ажиллагаагаа 57 дэх өдөртөө ажилласаар байна.

Энэ тал дээр 41 эрүүгийн хэрэг үүссэн боловч хэрэг удааширсаар л байгаа

Хууль бус үйл ажиллагаагаа шөнө оройн цагаар явуулж байхад нь бид очиж бидний өгсөн дуудлагаар маань Цагдаагийн байгууллага ирж үйл ажиллагааг зогсоосон. Хэрэв цагдаа нар маань ирээгүй бол одоо хүртэл “Хурдны замын үйл ажиллагаагаа явуулсаар байх байсан”

Одоо ч бид бас сэрэмжилж байна.

Эмэгтэйчүүд маань илүү идэвхитэй оролцон дэмжиж байгаад талархая

-Нутаг дэвсгэрт амьдран суудаг “Энгийн нэгэн оршин суугч эмэгтэй “-Туул голын сав газар буюу Дархан цаазат бүсд нэг удаагийн хэмээн барилга барьж байгаа боловч баригдаж байгаа материал, баригдаж байгаа үйл явцаас харж дүгнэхэд нь дөрвөн улирлын байгууламж барьж байгаа талаар тодруулахад бие минь хүрч гэмтэл учруулан дарамталсан. Бидний зүгээс баримт болгон хийсэн бичлэгийг дарамтлан устгуулсан.” хэмээн ярьлаа

Одоогийн байдлаар УИХ гишүүдээс ганц ч гишүүн биднийг дэмжиж гарч ирээгүй байна.

Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүддээ хаана ч хүрэхгүй 50к өгдөг хэрнээ энэ их мөнгөөр зам барих ажил хийх гэж улайрч байгаа нь асуудалтай.

Наташа: Монголчуудыг хонь шиг номхон бас загасны ойтой гэж бодоод биднийг үл тоомсорлон хандаж байна. Энэ тусам бид үргэлжлүүлэн тэмцэх болно. Бид цаашдаа энэ бүх гарсан хохирлыг барагдуулах, энэ үйл ажиллагаанд ашигласан тоног төхөөрөмжийг улсын мэдэлд авах зэргээр тэмцсээр байх болно

Биднийг дэмжиж үйл ажиллагаа явуулахад минь олон нийтэд хүргэж өгдөг сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа. https://www.facebook.com/share/v/14hpPvmnyG6/

СЭТГЭГДЭЛ Үлдээх