СҮХБААТАР: Баруун-Урт суманд анх удаа "Хөдөлмөр зуслан" хөтөлбөрийг хэрэгжүүлж байнаБаруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар хамтран өсвөр насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хөдөлмөр зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөрт 15-17 насны сурагчид хамрагдах бөгөөд Баруун-Урт сумын "Агро" паркийн 0.5 га талбайд хөдөлмөр эрхэлнэ. Сурагчид тус паркад хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих ажлыг мэргэжлийн хмүүсийн удирдлага дор хийнэ. Дурын үрсэлгээгээ суулгахаас эхлээд усалж, арчлах бүхий л ажлыг хийж намар ургацаа хурааж борлуулна. Өөрөөр хэлбэл сурагчид өөрсдийн гараар тарьж ургуулсан жимс, хүнсний ногоогоо худалдан борлуулж хөдөлмөрийн хөлсөө авах юм.
“Хөдөлмөр зуслан” нь хүүхдүүдэд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, санхүүгийн боловсрол эзэмшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна багаас нь хөдөлмөрч дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Тиймээс анх удаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт эхний ээлжинд арван хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.
Цаашид уг хөтөлбөр үр дүнгээ өгвөл бусад хэлбэрээр ч зохион байгуулах боломжтой. Ер нь бид хүүхдүүдээ дэлгэцийн хамаарлаас жаахан ч гэсэн холдуулж, халамжийн сэтгэлгээнээс ангижируулах хамгийн үр дүнтэй арга бол хөдөлмөр зуслан юм гэдгийг Баруун-Урт сумын сумын засаг даргын орлогч А.Ганхүү хэллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх