Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, АНУ-тай харилцах сувгууд нээлттэй хэвээр байгаа ч Ойрхи Дорнод дахь дайныг зогсоох зорилготой хэлэлцээний хүрээнд “ямар нэг бодит ахиц гараагүй” гэжээ.
“Америкчуудтай харилцаа холбоо тасраагүй. Талууд Бейрутын эсрэг түрэмгийллийг зогсоох шаардлагын талаар мессежүүд солилцсон. Гэхдээ хэлэлцээний үйл явцад ямар нэг бодит ахиц гараагүй байна” хэмээн тэрээр Ливаны Al Mayadeen телевизэд өгсөн ярилцлагадаа хэлснийг Tasnim News Agency иш татан мэдээлжээ.
Мөн тэрээр “Хэлэлцээний ширээний ард дахин суух эсэх нь Ираны ард түмний эрхийг баталгаажуулах, Ливан дахь дайныг зогсоох, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахаас хамаарна” гэж мэдэгдсэн байна
СЭТГЭГДЭЛ Үлдээх