“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээ нөгөөдөр буюу тавдугаар сарын 31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд болно. Тус арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрд батламж олгох бөгөөд байр эзлүүлж шагнал өгөхгүй.
Марафоны нээлт 09:30 цагт эхлэх бөгөөд оролцогч хүүхдүүд гүйх цагаас 30 мин өмнө ирсэн байх ёстойг зохион байгуулагч ХЭҮК-оос мэдээлэв.
Гараанаас гарах цаг ба гүйх зай:
-
10.00 цагт 6-7 нас /500 метр/
-
11.30 цагт 8-9 нас /500 метр/
-
13.00 цагт 10-11 нас /1 км/
-
14.30 цагт 12-13 нас /1км/
-
16.00 цагт 14-15 нас /1.5км/
-
17.00 цагт 16-18 нас /1.5км
СЭТГЭГДЭЛ Үлдээх