Цахим мэдээ
Хэн

Т.Санаэ Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай даваа гарагт утсаар ярих үеэрээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудыг аюулгүй, чөлөөтэй нэвтрүүлэхийг уриалсан тухайгаа мэдэгджээ.

Ираны төрийн мэдээллийн IRNA агентлагийн мэдээлснээр, М.Пезешкиан Т.Санаэд хандан хэлэхдээ “Бид Японы хөлөг онгоцуудыг саадгүй, илүү хялбар дамжин өнгөрөх нөхцөлөөр хангахын төлөө хичээх болно” гэсэн байна. Тэрбээр мөн Японд байгаа Ираны санхүүгийн хөрөнгийг ашиглан нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Ираны эсрэг хийж буй АНУ-Израилын дайныг зогсоох талаарх энхийн хэлэлцээний явц тодорхойгүй байгаа энэ үед Ираны тал “боломжит бүхий л уян хатан байр суурь баримталж, талууд аль болох хурдан тохиролцоонд хүрнэ" гэдэгт “маш их найдаж” байгаагаа илэрхийлсэн тухайгаа Т.Санаэ сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Мөн мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд цаашид нягт холбоотой ажиллахаар тохиролцсоноо дурдсан байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх