Цахим мэдээ
Мэдээ

Гал гарсаны улмаас гэр бүлийн 3 иргэн нас баржээ

Дорнод аймаг, Хэрлэн суманд зургаадугаар багт байрнаас хар утаа гараад байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 3-ны өдрийн 13:20 цагт онцгой байдлын байгууллагад мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн албаныхан байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт хайгуулын ажиллагаа зохион байгуулан В1 давхраас А /5 настай, эмэгтэй/, А/3 настай, эрэгтэй/ С /35 настай, эмэгтэй/, А/11 настай, эрэгтэй/ А /1 настай, эмэгтэй/-ыг тус тус гарган Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Иргэн С/35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар Эмнэлгийн байгууллагад хүргэгдэн очоод нас барсан, А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Утаажилтын бүсээс 10 хүн /8 том хүн, 2 хүүхэд/-ийг аюулгүй гаргаж, 4 хүн /2 том хүн, 2 хүүхэд/-ийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна

СЭТГЭГДЭЛ Үлдээх