Дугуйн аялал хийхээр манай улсад ирсэн итали аялагчийг АНУ-ын иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зургаан удаа хутгалж гэмтээсэн хэрэг өнгөрсөн намар гарсан.
Тодруулбал, 2025 оны есдүгээр 6-ны өдөр "БГД-ийн ... дугаар хороонд бусдад хутгалуулсан гадаад хүн хэвтэж байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөрдөн шалгалтын явцад гадаад иргэд таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нэгнийхээ биед халдсан нь тогтоогдсон юм.
Улмаар АНУ-ын иргэн Олгин Макс Адлерт холбогдох хэргийг 2026 оны нэгдүгээр сард прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Хэргийн шүүх хурал өнөөдөр 13.30 цагт БГД, ХУД, СХД Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх