Цахим мэдээ
Хаана

Дональд Трамп Хятадад айлчлаад буцсанаас хойш Европын улс орнууд Хятадтай их найзлах боллоо

Хятад руу хийх экспортыг 100 хувиар өсгөх боломжтой гэв

Канадын Гадаад хэргийн сайд Анита Анандтай уулзах үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэхдээ, Канадаас Хятад руу хийх экспорт 2030 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх зорилтоос давж, 100 хувьд хүрэх боломжтой гэв.  

Тэрбээр хоёр улсын харилцаанд ахиц гарч буйг онцлоод, Канадаас Хятад руу хийх экспорт хоёр дахин өсөх боломжтой гэдгийг онцолсон байна.

Ван И Канад улсад гурав хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад айлчилсан Хятадын анхны Гадаад хэргийн сайд болж байна. Энэхүү айлчлалыг хоёр улсын харилцааг сайжруулах чиглэлд хийж буй ээлжит алхам гэж ажиглагчид дүгнэжээ.

Уулзалтын дараа Анита Анандын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, талууд худалдаа, хүний эрх, гадаадын оролцоо зэрэг өргөн хүрээний асуудлыг “илэн далангүй бөгөөд бүтээлч” байдлаар хэлэлцжээ.

Канад, Хятад хоёр улс энэ оны нэгдүгээр сард цахилгаан автомашин болон канолагийн татварыг бууруулах талаар анхны худалдааны хэлэлцээр байгуулсан юм. Тухайн үед Марк Карни 2017 оноос хойш Хятад улсад айлчилсан Канадын анхны Ерөнхий сайд болсон байна.

Хятад улс бол Канадын худалдааны хоёр дахь том түнш бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого хэрэгжиж эхэлснээс хойш АНУ-аас хэт хамааралтай байдлаа бууруулахыг Ерөнхий сайд Марк Карни эрмэлзэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх