Бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлдэг. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр тэмдэглэдэг байна.
УИХ-аас эл өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилснаар 1992 оноос хойш Монгол улс даяар албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх болсон юм. Энэ жилийн Их дүйчин өдрийн онцлог нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг анх удаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад залсан явдал юм.
Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэгтэн олон өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 9-ний өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд ринсэлд мөргөн, буян хурааж болох аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх