Цахим мэдээ
Юу

Драмын театрын урд байрлуулсан самбарын зөвшөөрлийг хүчингүй болгов

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбайд лед дэлгэц бүхий сурталчилааны самбар байрлуулсан нь УДЭТ-ын уран бүтээлчид төдийгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. НЗДТГ-аас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын дэргэд гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ын зөвшөөрлийг олгосон аж. Тэгвэл энэхүү шийдвэрийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүчингүй болгох тушаал гарчээ.

Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийг олгохдоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор хориглосон байршилд олгосон, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ цуцлах зэрэг нөхцөл байдал үүссэн тул зөвшөөрөл олгосон шийдвэрийг нягтлах, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж, анхааруулаад байсан юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх