Төгрөгийн хадгаламж 5.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Төгрөгийн хадгаламж энэ оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.9 хувь буюу 5.5 их наяд, өмнөх сарынхаас 1.4 хувь буюу 375.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 81.4 хувь буюу 22.3 их наяд төгрөг нь иргэдийн, 18.6 хувь буюу 5.1 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувь буюу 347.8 тэрбум, өмнөх сарынхаас 2.1 хувь буюу 113.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, 2025 оны мөн үеийнхээс 6.9 хувь буюу 77.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх сарынхаас нэг хувь буюу 12 тэрбум төгрөгөөр багасжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх