Чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн өнөөдөр эхэлнэ
Тэмцээн зургаадугаар сарын 7-нд өндөрлөнө.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуваарьт багтсан "Улаанбаатар опен-2026" сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. "Буянт-Ухаа" спортын ордонд болж буй дэлхийн чансааны оноо олгох тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжлэн явагдах юм. Өнөөдөр сонгомол барилдааны 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингийн медальтнууд тодорно. Тэмцээнд Иран, Турк, Энэтхэг, Хойд Солонгос, БНСУ, Казахстан, БНХАУ, Монгол зэрэг 10 гаруй орны бөхчүүд оролцож байна.
Маргааш чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ. Тэмцээн зургаадугаар сарын 7-нд өндөрлөнө.
СЭТГЭГДЭЛ Үлдээх