Цахим мэдээ
Хаана

ДАРХАН-УУЛ: Сүүлийн таван жилийн хугацаанд 15 иргэн усанд осолдож амь насаа алджээ

Урин цаг ирж иргэд, хүүхэд багачууд хөдөө аялах, гол усны ойролцоо өдрийг өнгөрүүлэх нь ихсэж байна. Ингэхдээ санамсаргүй байдлаас үүдэн усанд унаж осолдох, цаашлаад амь насаараа хохирох тохиолдлууд нэмэгддэг гэж аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Зөвхөн Дархан-Уул аймгийн иргэд бус дамжин өнгөрч буй иргэд, жуулчид ч голын усанд осолдох тохиолдол бий.

Тухайлбал сүүлийн таван жилийн хугацаанд 15 иргэн гол, нуурын усанд осолдож амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Осол нь  ихэвчлэн иргэдийн анхаарал, болгоомжгүй байдал, баталгаагүй гармаар гарахдаа осолддог байна. Хамгийн эрсдэлтэй үе нь амралт, зугаалгын улирал буюу 6-8 дугаар сард гол, нуурын усны түвшин нэмэгдэж осолдох эрсдэл хамгийн өндөр байдаг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аймгийн ОБГ-ын алба хаагчид болон иргэдийн шуурхай ажиллагааны үр дүнд найман хүүхдийн амь насыг усанд осолдохоос сэргийлж аварч чаджээ.

Жил бүр аймгийн ОБГ, Цагдаагийн газрын алба хаагчид, хамтарсан багийн гишүүд хөдөлгөөнт эргүүлийг тогтмол хийж, аялал, зугаалгаар явж буй иргэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх