Сайхандулаан сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, “Морьтон Монголжин” холбоо хамтран адууны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлыг хадгалан үргэлжлүүлэх зорилгоор “Морьтон монголжин” морьтой жагсаалыг өчигдөр зохион байгууллаа.
Монгол эмэгтэй хүний зориг чадвар, өв соёлоо дээдлэн хайрлах сэтгэлийг хойч үедээ харуулах зорилготой уг жагсаалд 70 гаруй хүн оролцсон бөгөөд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. Сүүлийн үед малчдын дунд морио унаж уналга, эдэлгээнд ашиглах нь ховордсон бөгөөд энэхүү уламжлалт соёлыг дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлага байгааг эмэгтэйчүүдийн төлөөлөл онцолжээ.
Ташрамд, Сайхандулан сум нь нийт 11.7 мянган адуутай бөгөөд адуун сүргийнхээ тоогоор аймагтаа эхний тавт бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх