Хөвсгөл аймагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охидын авьяас чадвар, өөртөө итгэх итгэл, зөв хүмүүжил, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, тэдний урлагийн болон танин мэдэхүйн чадварыг дэмжин урамшуулж, хүүхэд бүрийн давтагдашгүй онцлог, авьяасыг нээн илрүүлэх зорилготой “Бяцхан мисс” тэмцээн боллоо.
“Бяцхан мисс” тэмцээнийг анх 1995 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ жил 31 жилийн дараа дахин болж 30 гаруй охин оролцлоо.
Тус тэмцээн “Бяцхан мисс” тэмцээнийг тэргүүн байрын эзэн Пүрэвдоржийн Буянхишигийн нэрэмжит болон зохион байгуулж, Мөрөн сумын 13 дугаар цэцэрлэгийн 5 настай Б.Мичидмаа түрүүллээ.
П.Буянхишиг “31 жилийн дараа нутагтаа ирж, бяцхан хүүхдүүддээ дурсамж үлдээхийг хүсэж энэ ‘Бяцхан мисс’ тэмцээнийг зохион байгуулж байгаадаа их баяртай байна. Цаашид уламжлал болгон зохион байгуулна” хэмээн онцоллоо.





СЭТГЭГДЭЛ Үлдээх