Цахим мэдээ
Мэдээ

Улаанбаатарт үүлшинэ, бороо орно.

Төв, зүүн нутгаар бороо орно

1, 2-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +11...+13 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх