Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярыг Хүй долоон худагт долоо дахь жилдээ зохион байгуулна
Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэх боломжтой аж.
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг НЗДТГ-аас санаачлан нийслэлийн 20 гаруй байгууллага хамтран зохион байгуулах юм.
Марафоны нээлт 09:30 цагт эхлэх бөгөөд оролцогч хүүхдүүд гүйх цагаас 30 мин өмнө ирсэн байх ёстойг зохион байгуулагч ХЭҮК-оос мэдээлэв. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.terguun.mn/a/3283 линкээр орж авна уу
Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой.
Ташрамд дурдахад, манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 74 дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх