Цахим мэдээ
Хэзээ

ШУУРХАЙ: 3 Настай охины цогцсыг 00:23 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

ШУУРХАЙ: 3 Настай охины цогцсыг 00:23 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Уурхайн цооногт унасан охины цогцсыг 59 цаг 36 минутын дараа гаргаж авлаа
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн.
Тухайн цооногийн дэргэд 45 м өргөн, 70 м урт, 32 м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт эхлүүлж, өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт охины цогцсыг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийлээ.
Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгуулж ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх