Хүүхдийн тусламжийн 108 дугаарт сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт 1913 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүний хамгийн өндөр хувийг үл хайхрах хүчирхийлэл эзэлж байна.
2020-2025 оны хооронд бүртгэгдсэн нийт дуудлагын 44.4 хувь нь үл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой байсан бол сэтгэл санааны хүчирхийлэл 26.9 хувь, бие махбодын хүчирхийлэл 23.4 хувь, бэлгийн хүчирхийлэл гурван хувь, үе тэнгийн дээрэлхэлт 2.2 хувийг тус тус эзэлжээ. Энэ хугацаанд жилд дунджаар 300-325 дуудлага ирсэн бөгөөд хамгийн өндөр буюу 408 дуудлага 2025 онд бүртгэгдсэн байна.
Харин 2026 оны эхний таван сарын байдлаар 108 дугаарт 188 дуудлага иржээ. Үүний 43 хувь нь үл хайхрах хүчирхийлэл, 27 хувь нь бие махбодын хүчирхийлэл, долоон хувь нь сэтгэл санааны хүчирхийлэл, гурван хувь нь үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой байна.
Дээрх хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 47.3 хувь нь эрэгтэй, 52.7 хувь нь эмэгтэй байгааг судалгаанд дурджээ.
Мэргэжлийн сэтгэл зүйчид хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн орчин, эцэг эхийн анхаарал халамж хамгийн чухал болохыг онцолж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ тогтмол ярилцах, хамтдаа цагийг өнгөрүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хараа хяналтаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг зөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх