БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэг зарлалаа
Монгол Улсын Боловсролын яам болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын түвшинд суралцах оюутнуудыг тэтгэлэгт хамруулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Тэтгэлэгт хамрагдах иргэдэд нас, боловсролын түвшин, сурлагын амжилт болон хэлний мэдлэгийн тодорхой шалгуур тавигдана. Бакалаврын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь 25 хүртэлх насны, бүрэн дунд боловсролтой, голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай. Харин магистр, докторын түвшинд суралцах хүсэлт гаргагчид 35 болон 40 хүртэлх насны байх ба сурлагын голч дүн 3.2-оос дээш, HSK-3 ба түүнээс дээш түвшний хятад хэлний мэдлэгтэй байх ёстой.
Өргөдөл гаргагчид 2026 оны 6 дугаар сарын 1-25-ны өдрүүдэд https://isms.imu.edu.cn/stu/#/login цахим системээр бүртгүүлж, шаардлагатай баримт бичгээ илгээх юм.
Сонгон шалгаруулалтад оролцогчид гадаад паспортын хуулбар, боловсролын гэрчилгээ болон дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, сурлагын дүнгийн тодорхойлолт, суралцах төлөвлөгөө болон зорилгоо илэрхийлсэн эсээ, эрүүл мэндийн шинжилгээний хуудас, цагдаагийн тодорхойлолт зэрэг баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай. Магистр, докторын түвшинд өргөдөл гаргагчид хоёр тодорхойлох захидал болон HSK-ийн гэрчилгээгээг хавсаргана.
ӨМӨЗО-ы их, дээд сургуулиуд өргөдлийг 2026 оны 7 дугаар сарын эхээр хянан шалгах бөгөөд дараагийн шатанд тэнцсэн иргэдтэй сургуулиас шууд холбогдох юм.
Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд суралцах мэргэжил, сургалтын хугацаа болон сургалтын хэлийг өөрчлөх боломжгүй. Мөн эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, оршин суух виз болон замын зардлыг оюутан өөрөө хариуцах аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх