Цахим мэдээ
Нийгэм

ЦӨЛЖИЛТ УЛААНБААТАРЫН ҮҮДЭНД ИРЖЭЭ

Гачууртаас дээш Туул гол даган явахад элсжилт эрс нэмэгдэж, урьд нь ногоон байсан хэсгүүд хуурайшиж буйг иргэд анзаарч эхэлжээ. Зарим нь үүнийг “жил ирэх тусам газар нь цөл шиг болж байна” хэмээн ярьж байна. Судлаачдын хэлж буйгаар цөлжилт нь зөвхөн говийн бүсийн асуудал биш болж, төвийн бүс рүү улам ойртсоор байгаа аж. Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаанд дурдсанаар, 2050 он гэхэд Монголд цөлжилтөд бага өртсөн бүс нутаг нь Сэлэнгэ аймгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн Их нууруудын хотгор орчим л үлдэх эрсдэлтэй гэсэн таамаг гарчээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар цөлжилт нэмэгдэх тусам хөрс ус шингээх чадвараа алдаж, бороо ороход аажмаар чийг авах биш богино хугацаанд хүчтэй асгарч үер болдог байна. Ингэснээр хөрсний үржил шим угаагдаж, газар улам доройтон, цөлжилт ба үер хоёр зэрэгцэн нэмэгдэх аюул үүсдэг аж. Туул гол орчмын байгаль орчин, газрын ашиглалттай холбоотой асуудал сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Иргэдийн зүгээс голын сав газар, ногоон бүсээ хамгаалахгүй бол цөлжилт нийслэлийн хажууд бодитоор нүүрлэж байна хэмээн сануулсаар байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх