Цахим мэдээ
Мэдээ

Үс засуулахад эрхтэн хурц болно

Өнөөдөр аргын тооллын 2026-5-27, Лхагва гараг, Билгийн тооллын 11, Буд гараг

Өдрийн наран 5 цаг 1 минутад мандаж, 20 цаг 38 минутад жаргана.

Тэргүүн дагуул одтой, цагаагчин үхэр өдөр, үс засуулахад эрхтэн хурц болно.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх