Цахим мэдээ
Мэдээ

Харцага одтой, шарагчин гахай өдөр

Өнөөдөр аргын тооллын 2026-5-25, Даваа гараг, Билгийн тооллын 9, Сумъяа гараг

Өдрийн наран 5 цаг 3 минутад мандаж, 20 цаг 35 минутад жаргана.

Харцага одтой, шарагчин гахай өдөр,үс засуулахад тохиромжгүй.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх