Цахим мэдээ
Мэдээ

Монгол иргэнийг баривчилж шалгаж байна

Монгол хүний санаачилсан Монголчуудыг онилсон хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илэрүүлсэн талаар БНСУ-ын үндэсний телевиз мэдээлж байна.
Тус мэдээгээр хөрөнгө оруулагч ба удирдагч нь Солонгос улсын иргэн  бөгөөд Жежү цагдаагийн газар баривчилжээ.
Мөн хамтрагч 2 хууль бус оршин суугч, орогнолын виз хүссэн 2 Монгол иргэнийг баривчилж шалгаж байгаа юм байна. Цагдаагийн мэдээллээр уг сүлжээ нь ойролцоогоор 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж, зорилтот хэрэглэгч нь 8,000 гаруй Монгол иргэн байсан гэж тогтоогджээ. Энэ хугацаанд нийт 180 тэрбум воны бооцоо эргэлдэж, ойролцоогоор 6.8 тэрбум воны ашиг олсон байна.
Цагдаагийн байгууллага энэ хэргийг зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нэмэлт холбогдогчдыг шалгаж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх