Цахим мэдээ
Гэр бүл, хүүхэд

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний сүүлийн шат болж байна

Уран хөдөлгөөнт гимнастикийн сүүлийн шат эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг анх 1973 онд зохион байгуулж байжээ.

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг анх 1973 онд зохион байгуулж байжээ. Энэ жил 53 дахь жилдээ болж буй тус тэмцээнд нийслэлийн найман дүүргийн 87 цэцэрлэгийн 2610 багачууд оролцож байна. Тэмцээн хоёр үе шаттай болж байгаагаас сүүлийн шатанд 26 цэцэрлэгийн 750 хүүхэд ур чадвар, авьяасаа сорин үлдлээ. Энэ шалгаруулалтаас нийт 7 номинацад шилдгүүдийг тодруулахаар болжээ.

Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтойг нийслэлийн Биеийн тамир, спортын газраас онцолсон. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж иржээ. Жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ жилийн аварга баг энэ долоо хоногт тодорно. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх