Цахим мэдээ
Мэдээ

Ерөнхийлөгчид оролцдоггүй асуудал үлдсэн үү

“Би хаан болохоо больё” гэж хэлж байсан хүн өнөөдөр бараг бүх эрх мэдлийн зангилаанд нөлөөлдөг болов. Ерөнхийлөгчид оролцдоггүй асуудал гэж үлдсэнгүй. Засгийн газар, парламент, хууль хяналт, одоо бүр хотын даргын суудал хүртэл “өөрийн хүн”-ээр хүрээлэгдэх дүр зураг улам тодорч байна. Энэ бол зүгээр нэг улс төрийн нөлөөлөл биш. Нэг хүний хүрээлэл төрийн бүх шатанд шургалж, эрх мэдлийн төвлөрөл аюултай хэмжээнд хүрч буйн шинж.

Ардчилсан улс оронд институциуд бие даасан байх ёстой болохоос нэг хүний дохио зангаагаар хөдөлдөг тогтолцоо байж болохгүй. Өнөөдөр хотын асуудал ч Ерөнхийлөгчийн нөлөөнөөс ангид биш гэх хардлага нийгэмд хүчтэй байна. Маргааш өөр ямар байгууллага өөрийн тань  мэдэлд очих вэ? “Хаан болохгүй” гэсэн үг бодит байдал дээр “хаан шиг нөлөөлөхгүй” гэсэн баталгаа байж чадсангүй. Харин ч Монголын төр аажмаар нэг төвтэй, нэг хүний нөлөөнд автсан бүтэц рүү гулсаж байгаа мэт харагдаж байна эрхэм ерөнхийлөгчөө

 

 

 

 

Ерөнхийлөгчид оролцдоггүй асуудал үлдсэн үү?

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх