Цахим мэдээ
Мэдээ

Билгийн тооллын шинийн гуравны өдөр

Өнөөдөр аргын тооллын 2026-5-19, Мягмар гараг, Билгийн тооллын 3, Ангараг гараг

Өдрийн наран 5 цаг 9 минутад мандаж, 20 цаг 28 минутад жаргана.

Хэрцгий охин одтой, харагчин могой өдөр, үс засуулахад эд мал баялаг төгөлдөр болно.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Зурхайч: Д. Цогтбаатар 

СЭТГЭГДЭЛ Үлдээх