Цахим мэдээ
Мэдээ

Барилга Хөгжлийн төв яаралтай мэргэжлийн шаардлага хангасан даргатай болох ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт анх чуулган эхлэхэд “Барилга Хөгжлийн төвийг түр орлон гүйцэтгэгч дарга” Д.Мөнхбаатарыг “Барилга Хөгжлийн төвийн дарга” хэмээн танилцуулаад шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл Барилга Хөгжлийн төвийн дарга болохын тулд ерөнхийдөө дараах үндсэн шаардлагууд тавигддаг. Энэ нь төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаал учраас зөвхөн инженер байхаас гадна төрийн удирдлага, менежмент, хууль эрх зүй, туршлага чухал байдаг.

Үндсэн шаардлага:

  • Барилга, архитектур, хот байгуулалт, инженер эсвэл төрийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой байх
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх нь давуу тал болдог
  • Барилгын салбарт олон жилийн ажлын туршлагатай байх
  • Удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх
  • Төрийн албаны болон удирдлагын мэдлэгтэй байх
  • Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Төрийн албаны ерөнхий шалгуур хангах
  • Стратеги төлөвлөлт, төсөв, байгууллага удирдах чадвартай байх гэх мэт үндсэн шаардлагуудыг хангасан байх шаардлагатай байдаг.

     Харин одоогоор түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар гишүүний боловсролын хувьд: "ШУТИС-ийг химийн технологич мэргэжлээр, МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, University of East London-д бизнесийн удирдлагын магистр хамгаалсан гэх бөгөөд БХТөвд ажиллахаас өмнө тухайн салбарт ажилласан туршлага байхгүй нэгэн юм.

Түүний эзэмшсэн мэргэжлүүдээс харахад тэрээр “Барилга Хөгжлийн төвд ажиллахад хэтэрхий мэргэжлийн бус байгаа ажээ.

Иймээс "Анх мэргэжлийн шинжилгээ судалгаа хийж 120 хүн байхад хангалттай гэж байсан салбар өнөөдөр 242 хүнтэй болж 122 хүн илүү нэмэгдсэн боловч үр дүн нь өмнөх жилүүдээс муу гардаг."

2026 оны эхээр ТӨБЗГазраас 43-р тогтоолыг батлан гаргаснаар "БХТөвд" мэргэжлийн бус 100 удирдах албан тушаалтны тоо нэмэгджээ.

Гэвч зардал их гаргаж даргын тоогоо нэмсэн ажлуудын гүйцэтгэл муу удааширч төсвийн зардлыг хэд дахин нэмсээр байхад ТӨБЗГазраас төсвийн зардлаа нэмсэн хууль баталж сууна.

Тэтгэвэр тэтгэмжээ нэмж чадахгүй, Эрүүл мэндийн салбартаа хүртэл анхаарч чадахгүй иргэд хохирч байхад "Иргэдээ элгээр мөлхүүлээд дуусахгүй ахин дахин зардал гаргасан

УИХ гишүүн Цогтбаатар Засгийн газрын чуулган дээр ТӨБЗГазраас үнэнчээр шийдэл хайвал Төрийн банк, БХТөв, замын хавтан, боржур гэх мэт олон арга зам байгааг сануулсан.

Ерөнхий Сайд Н.Учралын “Хэт данхайгаад байгаа засгийн газрыг цомхон байлгана”гэсэн  бодлоготой таарахгүй сөргөлдөөр байхад одоогоор чимээгүй... 

Олон улсын хэмжээнд Япон, Америк, Хятад зэрэг дэлхийг хөгжлөөрөө тэргүүлж байгаа орнуудын туршлагаас харахад барилга байгууламж, хот төлөвлөлт болон бусад салбарууд дээр удирдах албан тушаалтнууд нь ихэвчлэн инженер, архитектор, төслийн удирдлагын өндөр боловсролтой байдаг нь тухайн улсад хамгийн бага зардлаар, хамгийн өндөр үр дүнг гаргаж одоогийн энэ өндөр хөгжлийг авчирчээ.

Монгол улс туршлагатай инженерүүдээ салбартаа ажиллах, манлайлах боломжоор хангаж чадахгүй мэргэжлийн бус дарга нараар салбараа дүүргэж байгаа нь бүх л салбарыг уналтанд оруулж байна.

Ялангуяа хөгжлийн түлхүүр болсон барилгын салбар яаралтай мэргэжлийн цөөн тооны баг бүрдүүлэн ажиллуулах аминд тулсан асуудал болжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх