Цахим мэдээ
Нийгэм

ШУУД: Бадмаараг зоогийн газраар үйлчлүүлээд хорлого авсан гэх гомдлын мөрөөр...

СУИС-ын харъяа "Бадмаараг" зоогийн газраар үйлчлүүлээд хорлого авсан гэх гомдлын мөрөөр 2026 оны 05 сарын 15-ны өглөө очиж шууд сурвалжлага авлаа. https://www.facebook.com/share/v/14g4sQre3Lz/

 Энэхүү зоогийн газар нь 2026.02.01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 3 сар гаруй хугацаагаар ажиллажээ. Зоогийн газарт ажиллаж буй касс, тогооч зэрэг хүмүүс нь биднийг очиход шаардлага хангасан хувцас хэрэглэлээ өмсөөгүй, гал тогоо нь төдий л ариун цэвэр хангаагүй байлаа.

Бадмаараг зоогийн газарт үйлчилдэг касс: “Үйлчлүүлэгч хоол нь амт үнэртэй байна гэж хэлэхэд устгаад дахиад хийгээд өгдөг.

Өглөө орж ирсэн болохоор хувцасаа өмсөж амжаагүй байгаа...”

Бадмаараг зоогийн газрын тогооч: “-Одоогоор хоолны дээж аваагүй байна.

Бид нар сургуулийн орчинд худалдаалж байгаа бэлэн гоймон гэх мэт хүнсийг сурагчид худалдаж авах хүсэлт гаргасан учраас л зарж борлуулж байгаа”

Үйлчлүүлэгч хүүхдүүдээс санал хүсэлт ирсэний дагуу бид сургуулийн удирдлагадаа мэдэгдсэн.

Удирдлагын зүгээс бага хэмжээгээр борлуулж болно гэж хэлсэн учраас бид нар борлуулж эхэлсэн” гэж хэлэв.

Үйлчлүүлэгч хүүхдүүдийн зүгээс:“-Өглөө ихэвчлэн мантуун бууз, пирожки зардаг мөн зарим үед хоол нь үнэр орсон байдаг.” гэж ярьлаа

Үйлчилгээ нь аль хэдийн эхэлсэн байхад хоолны дээж авч амжаагүй байгаа нь асуудал хүндэрсэн байгааг харуулна.

Үйлчлүүлдэг сурагчдын хувьд төдий л анхаардаггүй бөгөөд муудсан хоол байвал зүгээр солиулаад л идчихдэг нь асуудлыг илүү гүнзгийрүүлдэг бололтай

Магадгүй үйлчлүүлсэн хүн бүр хордлого авч хүндрээгүй ч биед нь тодорхой хэмжээний хямрал, хордлого явагдаж ходоодны ашигтай бактери огцом буурдаг

Улмаар дархлааны асуудал үүсч өвчин бүрийн эхлэл вирусын хоол болно.

Энэ мэт асуудлыг бид чимээгүй өнгөрөөсөөр байх уу...

СЭТГЭГДЭЛ Үлдээх