Цахим мэдээ
Гэр бүл, хүүхэд

Халуун ам бүлээрээ хамтдаа "Аз жаргалаар дүүрэн дурсгамжтай өдрийг бүтээцгээе"

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд гаргасан бол манай улс 2003 онд  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар шийдвэрлэсэн бөгөөд энэ жил  23 дах жилдээ тэмдэглэж байна.

Энэ өдөр нь гэр бүлийн ач холбогдлыг онцолж, дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулах зорилготой юм.

Дэлхий нийтээрээ жил ирэх тусам гэр бүлиййн харилцаа зөрчил нэмэгдэж харилцааны бухимдал, зөрчил, хүчирхийлэл гэх мэт ассуудал нэмэгдэх болсон нь магадгүй хүнээсээ илүү хөгжиж байгаа техник технологи, цахим хэрэглээнээс ихээр шалтгаалах болсон нь биднийг эргэлзэхэд хүргэж байна.

Аз жаргал гэдэг нь яг юуг хэлээд байна

Амьдралын утга учир юун дээр тогтож байгаа гээд...асуулт хөвөрнө.

Магадгүй хурдацтай явагдах хөгжил дэвшил нь ээж, аав хүүхдүүдийг хөгжлийн олон хэсгүүдэд хувааж тэр нь ойлголцлын асуудлыг үргэлж хөндөж үндэс суурь нь байж болох юм.

Энэ хөгжлийн ялгааг үе үедээ гардаг талаар судлаач, сэтгэлзүйч олон хүмүүс ярьдаг.

Гэвч "Техник технологийн хөгжил нь удаанаар урт хугаацаандаа явагдсаар байсан"нь хүний хөгжил сэтгэлзүйд үсэрсэн ялгааг гаргаж асуудал дагуулаагүй юм болов уу...

Гэсэн хэдий ч бид олон үеийн ялгаанаасаа суралцан дундаа ойлголцохын тулд шантарахгүй хичээсээр байх болноо

Энэхүү өдрийг "Халуун ам бүлээрээ хамтдаа бүтээсэн амьдралын дурсгалтай өдрийг өнгөрөөж" илүү дулаан уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан, аз жаргалаа хамтдаа бүтээсэн амьдралын эхлэлийг тавьцгаая

Монгол Улсын мянга мянган өрх, гэр бүлийн нийт гишүүддээ "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийн мэндийг хүргэж, айл бүрт хүүхдийн инээд хөөр бялхаж, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

СЭТГЭГДЭЛ Үлдээх