Цахим мэдээ
Урлаг, Спорт

Улаанбаатар марафон: 10, 21, 42 км-т гүйгчдийн энгэрийн дугаарыг олгоно

Улаанбаатар марафон: 10 км-т гүйгчдийн энгэрийн дугаарыг олгоно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд энэ жил 46 306 хүн бүртгүүлжээ.

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт эхлэхэд найм хоног үлдлээ. Уг гүйлтэд оролцохоор бүртгүүлсэн бүтэн/42 км 195м/ болон хагас марафон/21 км 095м/, 10 км зайд уралдахаар болсон гүйгчдийн энгэрийн дугаарыг энэ бямба гарагаас эхлэн олгохоор болжээ. Мэргэжлийн болон сонирхогч гүйгчид тавдугаар сарын 16-20-ны хооронд Улсын драмын эрдмийн театрын урд талбайгаас энгэрийн дугаараа авах юм. Иймээс иргэдийг энэ хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд ирж өөрийн бүртгэлээрээ дугаараа авахыг зохион байгуулагчид санууллаа.

 “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд энэ жил 46 мянган иргэн бүртгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх