Цахим мэдээ
Нийгэм

Маргаашнаас халаалт зогсож, засвар шинэчлэлийн ажил эхэлнэ

Айл өрхийн халаалт маргааш зогсоно

Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг засна

Улаанбаатар хотод 2026 оны тавдугаар сарын 15-наас айл өрхийн халаалт зогсож, дулааны шугам, тоноглолын засвар шинэчлэлийн ажил эхэлнэ. Энэхүү ажлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах юм.

Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг энэ сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх