Н.Мягмар: WADA-гийн төлөөлөгчид Монголд ирж Давж заалдах комиссын шийдвэрүүдийг хянана
Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ жил 1024 бөх барилдуудах хуулийн төсөл Засгийн газраас санал дүгнэлт авахаар ирчихсэн байгаа. Наадмаас өмнө батлах эсэх нь УИХ-ын гишүүдийн мэдэх асуудал.
Н.Өсөхбаярын хувьд асуудал эцэслэн шийдэгдэж гараагүй. Давж заалдах комиссын бланк ашиглаад явуулсан мэдээллээ арбиртрын шийдвэр юм шиг ойлгуулаад шүүхэд хандаж албажуулах гэдэг юм уу, гүйцэтгүүлэх арга хэрэглэдэг тохиолдлууд гараад байна. Давж заалдах комиссын эрх зүйн статусыг эргэж харах шаардлагатай болчихоод байна. Олон улсын допингийн дүрмээсээ зөрчихсөн давж заалдах комиссын эрх зүйн статус гараад байна. Албан ёсны шийдвэр авч байж дараагийн арга хэмжээг авна.
Монголын үндэсний ба олон улсын спортын арбитрийн дэргэдэх Давж заалдах комисс WADA-гийн дүрмээр MONADA-гийн дэргэд байгуулагдах ёстой байгууллага. Допингийн дүрэм батлуулсан орчуулгын зөрүүнээс болж ийм гажуудал үүсээд байгаа юм. Бидний авсан мэдээллээр энэ зургаан сард WADA-гийн төлөөлөгчид Монголд ирнэ. Давж заалдах комиссын гаргаж байгаа шийдвэрүүдтэй холбоотой асуудлууд дээр тодорхой мэдээлэл авах зорилготой ирнэ гэж ойлгосон.
Давж заалдах комиссын албан ёсны шийдвэрийг гардаж аваагүй байгаа. Аваад танилцана. Спортод үнэн хүчийг үзүүлэх сёолтой. Допинг илэрчих байлгүйдээ гээд түрүү бөхөө шагнахгүй, цолыг нь олгохгүй байх ямар ч боломжгүй. Харин бөхчүүд маань үүнийг хэрэглэхгүй байх ёстой" гэв.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг болох World Anti-Doping Agency (WADA)-ийн төлөөлөгчид Монголд ирж, допингийн хэрэгтэй холбоотой “давж заалдах комисс”-ын шийдвэрүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянах, зөвлөмж өгөх уулзалтууд хийсэн талаар мэдээллүүд бий.
Мөн өмнө нь 2024 оны 6-р сард Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр WADA болон RADOCA-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтаар:
Тухайн уулзалтад WADA-ийн Ази, Номхон далайн бүсийн менежер Перумал Саравана оролцсон гэж дурдсан. Мөн Монголд “Үр дүнгийн удирдлага ба хэрэг хянан шийдвэрлэх хорооны ажиллах арга барил” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.
WADA-ийн дүрмээр бол үндэсний допингийн байгууллага болон давж заалдах байгууллагын гаргасан шийдвэрүүдийг WADA шалгах эрхтэй байдаг. Хэрэв шийдвэр нь Дэлхийн допингийн кодтой нийцэхгүй гэж үзвэл:
Өөрөөр хэлбэл “WADA Монголд ирээд давж заалдах комиссын шийдвэрүүдийг хянаж байна” гэдэг нь:
СЭТГЭГДЭЛ Үлдээх