Цахим мэдээ
Мэдээ

Дүрмээрээ явж байсан жолооч хохирогч болоод дуусах уу

Иргэн Б.Батмөнх: Дүрмээрээ явж байгаад ослын хохирогч болсон байхад цагдаагийн байгууллага надад мэдэгдэлгүй, арга хэмжээ авалгүй тэр хүнийг явуулчихсан байсан. Одоо мөргөсөн хүнээ олж уулзаж чадахгүй эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирчихоод аргаа бараад явж байна.

Иргэн Б.Батмөнх нь 2026 оны 4 сарын 24-ны өдөр 25-р эмийн сангийн автобусны буудлын гэрлэн дохион дээр дүрмээрээ явж байхад нь хоёрдугаар эгнээнээс хурдтай орж ирсэн машин араас нь мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан байна. Тухайн мөргөсөн жолооч нь машин жолоодох эрхгүй байсан бөгөөд тус хэрэг дээр ажилласан цагдаагийн дэслэгч Нямцэцэг нь хохирогчид мэдэгдэлгүй хэргийг хялбаршуулсаны үндсэн дээр тус хэргийг хаажээ.

Хэргийг хаасан тухай хохирогчид мэдэгдээгүйн улмаас өөрийг нь мөргөсөн жолоочийг одоог хүртэл олж уулзаж чадахгүй, хаягийн тодорхой мэдээлэл байхгүйн улмаас эрүүл мэнд болон санхүү мөнгөөрөө хохирон өдөр хоногийг өнгөрөөж байгаагаа хэлэв.

Тухайн осол гаргасан жолооч нь нэг ч удаа биеийн байдлын талаар асууж холбогдоогүй, утсаа огт авдаггүй, авсан ч надад мөнгө байхгүй төлж чадахгүй гэдэг зүйлийг ярьдаг байна.

Б.Батмөнхийн хувьд машинаа 11 сард лизингээр авсан, борлуулалт хүргэлт хийж машиныхаа лизинг төлдөг байсан ч машингүй болсон учраас машины төлөлтөө хийж чадахгүй нөхцөл байдалд хүрч банк бусад хураалгахаар болсон байна.бичвэр нарын зураг байж магад

СЭТГЭГДЭЛ Үлдээх