Цахим мэдээ
Урлаг, Спорт

Дэлхийн алдарт "Academy Awards" 99 жилийн өмнөх 5 сарын 11-ний өдөр байгуулагджээ

"Academy Awards" 1927 оны 5 сарын 11 өдөр анх үүсгэн байгуулагджээ

1927 он Academy of Motion Picture Arts and Sciences буюу АНУ-ын Кино урлагийн академи байгуулагдсан.

Тус академи нь кино урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн стандартыг дэмжих зорилготой бөгөөд жил бүр дэлхийд алдартай Academy Awards буюу “Оскар”-ын шагналыг зохион байгуулдгаараа хамгийн сайн танигдсан байдаг.

Академийг Louis B. Mayer зэрэг тухайн үеийн кино салбарын удирдагчид үүсгэн байгуулжээ. Анхны шагнал гардуулах ёслол 1929 онд болсон байна.

(AMPAS) нь өнөөдөр дэлхийн кино урлагийн хамгийн нөлөө бүхий байгууллагуудын нэг хэвээр байна.

Academy Awards (“Оскар”) шагнал зохион байгуулж
Жил бүр Academy Awards (“Оскар”) шагнал зохион байгуулж

  • шилдэг кино,
  • найруулагч,
  • жүжигчин,
  • зураглаач зэрэг олон төрлөөр “Оскар”шагнал олгодог. Энэ нь кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог.

Кино урлагийн хөгжил, боловсролыг дэмжих, судалгаа, сургалт, архив, кино хадгалалт, шинэ уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Кино өв соёлыг хамгаалахаар: Хуучин кинонуудыг сэргээх, хадгалах, түүхэн баримтыг хамгаалах ажил хийдэг.

Academy Museum of Motion Pictures музейгээр дамжуулан кино урлагийн түүх, технологи, соёлыг олон нийтэд танилцуулдаг.

“Оскар” авах нь кино салбарын хамгийн өндөр амжилтын нэг гэж үзэгддэг.

Академийн гишүүдэд дэлхийн шилдэг жүжигчин, найруулагч, продюсер, зохиолчид багтдаг.

Шагналын үр дүн нь киноны орлого, жүжигчний карьер, олон улсын үнэлгээнд маш хүчтэй нөлөөлдөг.

Academy Awards ёслолыг дэлхийн олон зуун улс оронд шууд дамжуулж, жил бүр олон сая хүн үздэг.

Хамгийн оргил үеийг ихэвчлэн 1990-ээд оны сүүлээс 2000-аад оны эхэн үе гэж үздэг. Тэр үед:

  • телевизийн шууд үзэлтийн тоо маш өндөр,
  • Холливудын студийн кинонууд дэлхий даяар давамгай,
  • шагналын үр дүн соёлын том үйл явдал болдог байсан нь хүчирхэг болоход нь ихээр нөлөөлсөн

Жишээ нь Titanic, The Lord of the Rings: The Return of the King зэрэг кинонуудын үеэр Оскарын нөлөө асар хүчтэй байсан. Шагнал авсан кино шууд “сонгодог” бүтээл гэж үнэлэгдэх нь элбэг байжээ.

     Гэхдээ сүүлийн жилүүдэд төлөөлөл, олон төрөлт байдал, олон улсын киноны оролцоо зэрэг асуудлаар шүүмжлэл ч дагуулж байсан. Үүний хариуд академи гишүүдийн бүтэц болон шагналын шалгуураа илүү олон талт болгох өөрчлөлтүүд хийж байгаа.

Оскар одоо ч кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг хэвээр...

СЭТГЭГДЭЛ Үлдээх