Цахим мэдээ
Мэдээ

Улаанбаатар хотод үүлтэй ч бороо орохгүй. Бага зэрэг салхитай 17-19 градус дулаан байна

Зүүн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас ЦУОШГ-аас анхааруулав.

Манай орны нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхХүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +14+19 градусИх нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25+30 градус, бусад нутгаар +19+24 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +17+19 градус дулаан байх аж.

СЭТГЭГДЭЛ Үлдээх