Бутан улс Үндэсний хувцасаараа ямагт гангардаг гайхалтай улс. “Бутаны залуус өдөр нь үндэсний хувцсаараа гангарч ажил, сургуульдаа явдаг. Харин орой болохоороо орчин үеийн хувцсаа өмсөөд л энгийн залуус шиг амьдардаг. Гэхдээ тэд үндэсний хувцснаасаа хэзээ ч ичдэггүй, харин бахархдаг” гэдэг. Монголчууд бид үндэсний хувцсаа зөвхөн Цагаан сар, наадам, тоглолт эсвэл зураг авахуулахдаа л өмсдөг болжээ. Өдөр тутмын амьдралдаа харин “сонин харагдах болов уу”, “хэт уламжлалт юм биш үү” гэж өөрсдөө дөлдөг. Ингэсээр байгаад үндэсний ондоошлоо аажмаар гээж байгаа юм биш биз.
Харин долоо хоногийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр болговол ямар вэ? Албан байгууллага, сургууль, их дээд сургуулиуд тэр өдөр дээл, үндэсний хувцсаа өмсдөг хэвшилтэй болчихвол хэдэн жилийн дараа энэ нь хууль биш, соёл болно. Үндэсний хувцас гэдэг зүгээр нэг дээл биш. Тэр бол Монгол хүний төрх, түүх. Язгуур. Биднийг бусдаас ялгаруулдаг үнэт зүйл. Орчин үеийн байх нь үндэснийхээ өнгө төрхийг мартахын Харин ч дэлхий даяар өөрийн гэсэн ондоошлоо хадгалж үлдсэн үндэстэн л хамгийн хүчтэй үлддэг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх