Ё Улаанбаатарын “Их дуулга”-д барилдана
Үта Абэ “Парис-2024” олимпын наадмын шөвгийн 16-д ялагдаж, олимпын хошой аварга болох мөрөөдлөө зогсоож байсан юм
Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан “Улаанбаатар Их дуулга” тэмцээн ирэх зургаадугаар сард болно. Тус тэмцээнд оролцох Япон улсын багийн бүрэлдэхүүнд олимп, дэлхийн аварга Үта Абэ багтсан нь анхаарал татаж байна.
Токиогийн олимпын аварга Үта Абэ “Парис-2024” олимпын наадмын шөвгийн 16-д ялагдаж, олимпын хошой аварга болох мөрөөдал нь талаар болж байсан юм. Гэвч 2025 оны ДАШТ-д дахин түрүүлж тав дахь түрүүгээ хүртсэн. Тэгвэл ирэх сард болох Улаанбаатарын “Их дуулга”-ын онцлох тамирчны нэгээр Үта Абэ тодорлоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх