Цахим мэдээ
Гэр бүл, хүүхэд

Өмнөговь аймгийн “Сайн иргэн-Сайн хүүхэд” хөтөлбөр хүүхдэд эерэгээр нөлөөлж байна

 “Сайн иргэн-Сайн хүүхэд” хөтөлбөр хүүхдийн төлөвшилд эерэг нөлөө үзүүлж байна

Сурагчдын зөв төлөвшил, хүмүүжил, харилцааны соёл, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Боловсролын газраас олон талт ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд “Сайн иргэн–Сайн хүүхэд” хөтөлбөрийг Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 4, 5, 6, 7 дугаар сургуулиуд болон Цогтцэций сумын 1, 2 дугаар сургуульд амжилттай хэрэгжүүлж, нийт 2000 гаруй суралцагчийг хамруулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжлийг дэмжих сургалтууд, багийн ажиллагааг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа болон нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх олон талт ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн суралцагчдыг идэвхтэй оролцоонд уриалж, сурч мэдсэн зүйлээ бодит амьдралд хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилласан байна.

Энэ сарын 5-ны өдөр хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж, суралцагчид өөрсдийн ахиц дэвшил, сурсан мэдсэн зүйлсээ бүтээлч хэлбэрээр танилцуулж, үе тэнгийнхэндээ эерэг үлгэр дуурайлал үзүүллээ.

 Эцэг эхчүүдийн зүгээс энэхүү хөтөлбөр нь зөвхөн мэдлэг олгохоос гадна хүүхдүүдийн зан төлөв, хандлагад бодит эерэг өөрчлөлт гаргасныг онцлон тэмдэглэжээ.

“Сайн иргэн-Сайн хүүхэд” хөтөлбөр нь хүүхэд бүрийг зөв хандлагатай, хариуцлагатай, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн цогц, үр дүнтэй ажил болж байна

СЭТГЭГДЭЛ Үлдээх