Өнөөдөр аргын тооллын 2026-5-5, Мягмар гараг, Билгийн тооллын 19, Ангараг гараг
Өдрийн наран 5 цаг 28 минутад мандаж, 20 цаг 10 минутад жаргана.
Гар одтой, шарагчин туулай өдөр, үс засуулахад сайн нөхөртэй учирна.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал /20 цаг/.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх