Цахим мэдээ
Урлаг, Спорт

The Devil Wears Prada 2” кино нээлтээрээ нийт 233 сая ам.долларын орлого олжээ

“The Devil Wears Prada 2” кино нээлтийн гурав хоногт 233 сая ам.долларын орлого олов

Тус киног маркетингийн зардлыг тооцолгүйгээр 100 сая ам.доллароор бүтээжээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “The Devil Wears Prada 2” кино дэлхий даяар нээлтээ хийсэн юм. Тус кино АНУ-ын дотоодын бокс оффисоос 77 сая ам.долларын орлого олжээ. АНУ-ын дотоодын бокс оффисыг авч үзвэл “The Devil Wears Prada 2” энэ жилийн дөрөв дэх хамгийн том киноны нээлт байв. Тус кино нээлтийн орлогоороо “The Super Mario Galaxy Movie” (131 сая ам.доллар), “Michael” (97.5 сая ам.доллар), “Project Hail Mary” (80 сая ам.доллар) уран бүтээлийн ард жагслаа.

Харин олон улсын бокс оффисоос “The Devil Wears Prada 2” кино 156.6 сая ам.доллар олж нийтдээ 233 сая ам.долларын орлого авчирсан байна. Тус киног маркетингийн зардлыг тооцолгүйгээр 100 сая ам.доллароор бүтээжээ.

2003 онд нээлтээ хийсэн “The Devil Wears Prada” 326 сая ам.долларын ашиг олсон. Киноны хоёрдугаар анги хэдхэн долоо хоногийн дотор уг орлогыг давах төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх