“Friends” цувралын Фиби Буффэйн дүрээр дэлхий дахинд танигдсан жүжигчин Лиза Кудроу алдарт ситком цуврал дууссанаас хойш хорь гаруй жил өнгөрсөн ч гол дүрийн жүжигчид одоо хүртэл их хэмжээний орлого олсоор байдгийг ил болгожээ.
“Эмми”-гийн шагналт жүжигчин “The Times of London” сонинд өгсөн ярилцлагадаа “Friends” цувралаас өөрөө болон хамтран тоглосон жүжигчид нь жил бүрийн дахин ашиглалтын орлогоос 20 сая ам.доллар хүртдэг талаар дурссан байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх