Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч эхэллээ
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг холбогдох байгууллага, мэргэжлийн төлөөллүүдийн дунд өрнүүлж, олон нийтийн саналыг авахаар D-Parliament цахим системд албан ёсоор байршууллаа.
Тус хуулийн төсөл нь ойн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, ойн нөөцийн хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт, менежментийг боловсронгуй болгох зорилготой юм.
Хуулийн төсөл нь эцсийн байдлаар батлагдаагүй бөгөөд иргэд, мэргэжлийн байгууллага, салбарын төлөөлөл саналаа ирүүлэх нэг сарын хугацаа нээлттэй байна. Иймд хуулийн төслийг сайтар нягталж, санал, зөвлөмжөө идэвхтэй ирүүлэхийг уриалж байна.
Олон нийтийн оролцоо, бодит санал нь ойн салбарын эрх зүйн шинэчлэлийг илүү үр дүнтэй, хэрэгжихүйц болоход чухал ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх