Цахим мэдээ
Урлаг, Спорт

Монголын хөнгөн жингийн тамирчид Душанбегийн “Их дуулга”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилж байна.

Тавдугаар сарын 1-нд эхлэсэн Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөхөөр Тажикистаныг зорьж эхнээсээ алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болоод байна.

“Их дуулга” эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөн жингийн гурван эмэгтэй тамирчин медалийн эзэд болжээ. 

 Тухайлбал,

48 кг-ын жинд Ж.Анударь: Азийн АШТ-ээс алт, Душанбегийн Их дуулга тэмцээнээс алт

52 кг-д М.Нандин-Эрдэнэ: Азийн АШТ-ээс алт,Душанбегийн Их дуулга тэмцээнээс хүрэл

57 кг-д Т.Ариунзаяа: Азийн АШТ-ээс мөнгө,Душанбегийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

СЭТГЭГДЭЛ Үлдээх